Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 2-р сарын 20-ны байдлаар Ховд аймгийн нийт нутгийн цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд: Алтай, Булган, Үенч сумдад цасны зузаан 15-32 см, цасны нягт 0,16-0,18 г/см.куб хүрч
"ЦАГААН ЗУД"-ын нөхцөл /3 суманд/ бүрдсэн байна.
Мөн Эрдэнэбүрэн, Мөст суманд "ЦАГААНААР ЗУДАРХУУ" /2 сум/ байна.
Салхины хурд ихэнхи нутгаар түр зуур 16-39 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч Жаргалант, Дуут, Эрдэнэбүрэн, Мөнххайрхан, Чандмань, Ховд, Дарви суманд шуурсан ба хамгийн их хурд Зэрэг суманд 39 м/с хүрлээ.
Энэ арав хоногт АГААРЫН ТЕМПЕРАТУР Алтай, Булган, Үенч сумдын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан бол ХУР ТУНАДАС Алтайн өвөр говийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, Их Нууруудын Хотгор болон уулархаг нутгаар дунджийн орчим болон түүнээс бага байлаа.