Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Дөргөн сумын иргэдтэй уулзлаа

6 хүн нарын зураг байж магад

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн энэ сарын 17-ны өдрөөс хойш Ховд аймагт ажиллаж байна.

Хуваарийн дагуу өнөөдөр /2024.02.23/-ны 12:00 цагт Дөргөн сумын иргэдийн төлөөлөлтэй уулзав.

4 хүн нарын зураг байж магад

Уулзалтаар: 

Монгол Улсын төсөв, эдийн засаг, Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний тухай илтгэл, мэдээлэл танилцууллаа. 

4 хүн нарын зураг байж магад

Засгийн газрын болон салбарын бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл авч төрд үгээ дайхыг зорьсон иргэд уулзалтад өргөнөөр оролцов.

3 хүн нарын зураг байж магад

Энэ үеэр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж сонирхсон асуултаа асуун хариултаа авч санал солилцлоо.
Тус сумын хувьд Дөргөний УЦС-аас 100 хувь цахилгаан эрчим хүчээр хангагддаг. УЦС 2008 онд бүрэн ашиглалтад орсон. 

Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг станцаас хөнгөлөлттэй үнээр цахилгаан авах асуудлыг иргэд нь тогтмол ярьдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг салбарын сайдад танилцуулав. 

1 хүн нарын зураг байж магад

Сумын Засаг дарга Л.Цэдэн-Ишийн мэдээлснээр:

Сумын төвийн дотоод 0.4-ийн шугамын өргөтгөлийг шат дараатай шийдвэрлэсний үр дүнд цахилгааны ачаалал, хүчдэл харьцангуй хэвийн байна. Энэ онд хэд хэдэн гудамжны цахилгааны шугаыг шинэчлэхээр төлөвлөсөн гэлээ.

4 хүн нарын зураг байж магад

Уулзалтад сумын ИТХ-ын А.Батцоож болон албаны бусад төлөөлөл байлцав.

3 хүн, хичээл хийж буй хүмүүс, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад2 хүн, хичээл хийж буй хүмүүс, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ