Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Булган сумын иргэдтэй уулзлаа

3 хүн нарын зураг байж магад

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн энэ сарын 17-ны өдрөөс хойш Ховд аймагт ажиллаж байна.

Хуваарийн дагуу өчигдөр /2024.02.22/-ны 18:00 цагт Булган сумын иргэдийн төлөөлөлтэй уулзав.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалтаар: 

Монгол Улсын төсөв, эдийн засаг, Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний тухай илтгэл, мэдээлэл танилцууллаа. 

3 хүн нарын зураг байж магад

Засгийн газрын болон салбарын бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл авч төрд үгээ дайхыг зорьсон иргэд уулзалтад өргөнөөр оролцов.

2 хүн нарын зураг байж магад

Энэ үеэр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж сонирхсон асуултаа асуун хариултаа авч санал солилцлоо.

3 хүн нарын зураг байж магад

Булган сумын хувьд: 

БНХАУ-аас цахилгаан эрчим, хүчээр хангагддаг сумдын нэг. Сумын төвийн 0.4-ийн шугамын шинэчлэлийг 2016 онд хийсэн. Цахилгааны хүчдэл харьцангуй сайн. Одоо зарим нэг шугам, трансформаторыг шинэчилж цахилгааны хүчдэлийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг танилцуулав. 

4 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалтад сумын ИТХ-ын дарга Ж.Цогоо, Засаг дарга Ж.Дамдинбазар болон албаны бусад төлөөлөл байлцлаа.

2 хүн ба хүмүүс нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ