Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Үенч сумын иргэдтэй уулзлаа

5 хүн ба бумба нарын зураг байж магад

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн энэ сарын 17-ны өдрөөс хойш Ховд аймагт ажиллаж байна.

Хуваарийн дагуу өнөөдөр /2024.02.22/-ны 14:00 цагт Үенч сумын иргэдийн төлөөлөлтэй уулзав.

5 хүн нарын зураг байж магад


Уулзалтаар: 

Монгол Улсын төсөв, эдийн засаг, Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний тухай илтгэл, мэдээлэл танилцууллаа. 

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад


Засгийн газрын болон салбарын бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл авч төрд үгээ дайхыг зорьсон иргэд уулзалтад өргөнөөр оролцов. Энэ үеэр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж сонирхсон асуултаа асуун хариултаа авч санал солилцлоо.

1 хүн нарын зураг байж магад

Үенч сумын хувьд: 

БНХАУ-аас цахилгаан эрчим, хүчээр хангагддаг сумдын нэг. Гэвч цахилгааны хүчин чадал муу. Сумын төвийн 0.4-ийн шугамыг шинэчлэх шаардлагатай. Энэ онд Орон нутгийн хөгжийн сангийн хөрөнгө оруулалтаар зохих ажил хийхээр төсөвлөсөн ч тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодомжгүй гэдгийг сумын Засаг дарга О.Мягмар танилцуулав. 

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад


Уулзалтад сумын ИТХ-ын дарга М.Батхишиг, Засаг дарга О.Мягмар болон албаны бусад төлөөлөл байлцлаа.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

2 хүн, хичээл хийж буй хүмүүс, бумба, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ