Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Алтай сумын иргэдтэй уулзлаа

5 хүн нарын зураг байж магад

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн энэ сарын 17-ны өдрөөс хойш Ховд аймагт ажиллаж байна.

Хуваарийн дагуу өчигдөр /2024.02.21/-ний 19:00 цагт Алтай сумын иргэдийн төлөөлөлтэй уулзав.

8 хүн нарын зураг байж магад


Уулзалтаар: 

Монгол Улсын төсөв, эдийн засаг, Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний тухай илтгэл, мэдээлэл танилцууллаа. 

Засгийн газрын болон салбарын бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл авч төрд үгээ дайхыг зорьсон иргэд уулзалтад өргөнөөр оролцов.

9 хүн ба хүмүүс нарын зураг байж магад


Энэ үеэр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж сонирхсон асуултаа асуун хариултаа авч санал солилцлоо.

Алтай сумын хувьд: 

БНХАУ-аас цахилгаан эрчим, хүчээр хангагддаг сумдын нэг. Энэ онд Үенчийн чиглэлд татаж буй цахилгаан дамжуулах агаарын шугамд холбохоор төлөвлөж төсвийг нь баталсан байна. 

6 хүн нарын зураг байж магад


Цаашид одоогийн буюу БНХАУ-аас авч буй эх үүсвэр, холболтыг нөөцөд байлгана гэдгийг салбарын сайд онцоллоо.

Уулзалтад сумын Засаг дарга Х.Түмэндэлгэр болон албаны бусад төлөөлөл байлцлаа.

1 хүн нарын зураг байж магад

4 хүн нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ