УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн энэ сарын 17-ны өдрөөс хойш Ховд аймагт ажиллаж байна.
Хуваарийн дагуу өнөөдөр /2024.02.21/-ний 15:00 цагт Мөст сумын иргэдийн төлөөлөлтэй уулзав.
Уулзалтаар:
Монгол Улсын төсөв, эдийн засаг, Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний тухай илтгэл, мэдээлэл танилцууллаа.
Засгийн газрын болон салбарын бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл авч төрд үгээ дайхыг зорьсон иргэд уулзалтад өргөнөөр оролцов.
Энэ үеэр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж сонирхсон асуултаа асуун хариултаа авч санал солилцлоо.
Мөст сумын хувьд:
Сумын төвийн 0.4-ийн дотоод шугамыг 2017-2018 онд бүрэн шинэчилсэн. Цахилгаан, эрчим хүчний хүчдэл харьцангуй хэвийн.
Одоо ухаалаг тоолуур суурилуулах, Давст багийн төвийг цахилгаан эрчим хүчинд холбох, нөөцийн газрын гэрэлтүүлгийн шугамыг сольж шинэчлэхээр төлөвлөж холбогдох төсөв, тооцоо судалгааг нь гаргасан гэлээ.
Уулзалтад сумын ИТХ-ын дарга А.Ариунболд, Засаг дарга С.Баасандорж нарын албаны төлөөлөл байлцлаа.