УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн энэ сарын 17-ны өдрөөс хойш Ховд аймагт ажиллаж байна.
Хуваарийн дагуу өнөөдөр /2024.02.21/-ний 10:00 цагт Мөнххайрхан сумын иргэдийн төлөөлөлтэй уулзав.
Уулзалтаар:
Монгол Улсын төсөв, эдийн засаг, Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний тухай илтгэл, мэдээлэл танилцууллаа.
Засгийн газрын болон салбарын бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл авч төрд үгээ дайхыг зорьсон иргэд уулзалтад өргөнөөр оролцов.
Энэ үеэр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж сонирхсон асуултаа асуун хариултаа авч санал солилцлоо.
Тус сумын хувьд төвөөс алслагдсан, өндөр уулын бүс нутагт оршдог. 85 км-ийн зайнаас 15КВТ-ын өндөр хүчдэлийн агаарын шугамыг 2008 онд татан авч хэрэглэгчдийг цахилгаанаар хангасан.
Сүүлийн 20 жилийн засвар, шинэчлэл хийгдээгүй. Сумын төвийн дотоод 0.4-ийн шугамын хүчдэл муу, алдагдал ихтэй.
Тиймээс ойрын жилүүдэд шинэчлэхээр журмын дагуу төсөв, тооцоог гарган холбогдох яам, газарт нь уламжилжээ.
Уулзалтад сумын ИТХ-ын дарга Я.Очир, Засаг даргын орлогч Р.Отгонжаргал, МАН-ын хорооны дарга Б.Батзаяа нарын албаны төлөөлөл байлцлаа.