Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Манхан сумын иргэдтэй уулзлаа

8 хүн нарын зураг байж магад

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн энэ сарын 17-ны өдрөөс хойш Ховд аймагт ажиллаж байна.

Хуваарийн дагуу өнөөдөр /2024.02.20/-ны 17:00 цагт Манхан сумын иргэдийн төлөөлөлтэй уулзав.

2 хүн нарын зураг байж магад


Уулзалтаар: 

Монгол Улсын төсөв, эдийн засаг, Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний тухай илтгэл, мэдээлэл танилцууллаа. 

1 хүн нарын зураг байж магад

Засгийн газрын болон салбарын бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл авч төрд үгээ дайхыг зорьсон иргэд уулзалтад өргөнөөр оролцов.

Энэ үеэр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж сонирхсон асуултаа асуун хариултаа авч санал солилцлоо.

3 хүн нарын зураг байж магад


Сумын Засаг дарга Т.Лхагвасүрэнгийн өгсөн мэдээллээр:

Тус сумын хувьд цахилгааны ачаалал харьцангуй бага. Энэ онд Дэлхийн банкны санхүүжилтээр сумын төвийн 04кв-ын шугамыг 1.1 тэрбум орчим төгрөгөөр шинэчлэхээр төсөвлөсөн байна.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалтад сумын Засаг дарга Т.Лхагвасүрэн, Засаг даргын орлогч Х.Мөнхдаваа нарын албаны төлөөлөл байлцлаа.

7 хүн ба хүмүүс нарын зураг байж магад

нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ