Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Дуут сумын иргэдтэй уулзлаа

4 хүн ба хүмүүс нарын зураг байж магад

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн энэ сарын 17-ны өдрөөс хойш Ховд аймагт ажиллаж байна.

Хуваарийн дагуу өнөөдөр /2024.02.20/-ны 10:00 цагт Дуут сумын иргэдийн төлөөлөлтэй уулзав.

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалтаар:
 
Монгол Улсын төсөв, эдийн засаг, Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний тухай илтгэл, мэдээлэл танилцууллаа. 

1 хүн нарын зураг байж магад


Засгийн газрын болон салбарын бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл авч төрд үгээ дайхыг зорьсон иргэд уулзалтад өргөнөөр оролцов.

4 хүн нарын зураг байж магад


Энэ үеэр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж сонирхсон асуултаа асуун хариултаа авч санал солилцлоо.
Дуут сум 2005 онд Баруун бүсийн эрчим хүчний шугам холбогдсон. Сумын төвийн 0.4-ийн шугамыг шинэчлэх шаардагатай байгааг салбарын сайдад танилцуулав. 

1 хүн, малгай ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалтад сумын ИТХ-ын дарга Ц.Одбаатар, Засаг дарга С.Ганзориг нарын албаны төлөөлөл байлцлаа.

1 хүн ба малгай нарын зураг байж магад

9 хүн ба хүмүүс нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ