УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн энэ сарын 17-ны өдрөөс хойш Ховд аймагт ажиллаж байна.
Хуваарийн дагуу өнөөдөр /2024.02.18/-ны 15:00 цагт Буянт сумын иргэдийн төлөөлөлтэй уулзав.
Уулзалтаар:
Монгол Улсын төсөв, эдийн засаг, Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний тухай илтгэл, мэдээлэл танилцууллаа.
Засгийн газрын болон салбарын бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл авч төрд үгээ дайхыг зорьсон иргэд сумынхаа Соёлын төвийг дүүргэн цуглалаа. Иргэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж сонирхсон асуултаа асуун хариултаа авч санал солилцов.
Буянт сумын хувьд цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо 320 гаруй. Өсөн нэмэгдэх хэрэгцээ, ачааллаас шалтгаалан Дэлхийн банкны санхүүжилтээр энэ онд 04кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэхээр төсөвлөсөн гэдгийг Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-аас мэдээллээ.
Уулзалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Эрдэнэ-Очир, сумын ИТХ-ын дарга Л.Төрмөнх, Засаг дарга Э.Чулуунцэцэг нарын албаны төлөөлөл байлцав.