УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн Ховд аймагт ажиллаж байна. Хуваарийн дагуу өнөөдөр /2024.02.18/-ны 10:00 цагт Эрдэнэбүрэн сумын иргэдийн төлөөлөлтэй уулзав.
Уулзалтаар:
Монгол Улсын төсөв, эдийн засаг, Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний тухай илтгэл, мэдээлэл танилцууллаа. Мөн иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч санал солилцов.
Тус суманд баруун бүсийн аймгийг эрчим хүчээр хангах УЦС барьж байгуулна. Гэрээ хэлцэл бүрэн хийгдсэн. Бүтээн байгуулалтын ажлыг гэрээний дагуу хийж хугацаанд нь ашиглалтад хүлээн авна. Нөлөөллийн бүсэд багтсан айл өрх, иргэдэд холбогдох шийдвэрийн дагуу нөхөн олговрыг бүрэн олгосон гэдгийг салбарын сайд яриандаа онцоллоо.
Эрдэнэбүрэн сумын хувьд:
Хэрэглэгчийн ачааллаас шалтгаалан ид ачааллын үед хүчдэл унах, захын хэрэглэгчдэд хүрэлцээ муу байдаг.
Тиймээс Дэлхийн банкны санхүүжилтээр энэ онд 04кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэхээр төсөвлөсөн гэдгийг Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-аас мэдээллээ.
Уулзалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумын Засаг дарга У.Цэрэнтогтох, сумын ИТХ-ын дарга Б.Энхбат нарын албаны төлөөлөл байлцав.