УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн улс орны төсөв, эдийн засаг, Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний талаар Ховд аймгийн иргэдэд мэдээлэл өгч, санал бодлыг сонсож байна.
Өнөөдөр /2024.02.17/-ны 18:00 цагт Улсын тэргүүний Зэрэг суманд ажиллаж тус сумын иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав.
Зэрэг сумын хувьд ихэнх багийн төвийг цахилгаан эрчим хүчээр хангасан. Гэвч салхи шуурга их, хэрэглэгчдийн ачааллаас шалтгаалан цахилгааны тасалдал ихтэй.
Тиймээс цахилгаан дамжуулах агаарын 0.4-ийн шугамыг шинэчлэх шаардлагатай байгааг сумын иргэд салбарын сайдад танилцуулав.
Энэ онд
"Зэрэг дэд станц", станцын тоног төхөөрөмжийг Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-аас 260.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүрэн шинэчлэхээр тусгасан байна.
Цаг агаарын хүндрэл бэрхшээлтэй байгаа хэдий ч тус сумын иргэд уулзалтад өргөнөөр оролцож санал бодлоо илэрхийллээ.
Уулзалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумын Засаг дарга Б.Батбилэг, сумын ИТХ-ын дарга Г.Батсүх, Тамгын газрын дарга Б.Ариунболд нарын албаны төлөөлөл байлцав.