Үенч сумаас аймгийн "Хошой аварга малчин өрх" 2, "Аварга малчин өрх" 3 төрлөө

11 хүн, бие хамгаалах урлаг үзүүлж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Сар шинийн босгон дээр мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажиллаж байгаа шилдэг малчин, саальчин, тариаланчдыг зохих журмын дагуу шалгаруулдаг уламжлалтай.
Энэ жил аймгийн Хошой аварга малчнаар есөн сумын 10 өрх шалгарсан. Харин аймгийн аварга малчнаар 16 сумын 71 өрх шалгарсан бол аварга саальчнаар гурван сумын гурван өрх, аварга тариаланчаар дөрвөн сумын долоон өрх тус тус шалгарсан юм.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Үенч сумаас “Аймгийн Хошой аварга малчин өрх” хоёр, “Аварга малчин өрх” гурав  шалгарсан.
Тухайлбал,
“Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр: 
Улиаст багийн малчин Батчулууны Мягмар, Цагаан түнгэ багийн малчин Бадрахын Цэрэнтогтох нар шалгарсан бол “Аймгийн аварга малчин өрх”-өөр:
Нарийн гол багийн малчин Түвшингийн Алтнаа,
Цагаан түнгэ багийн малчин Очирбатын Батнасан, Доржийн Батжаргал нар шалгарлаа.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Хошой аварга малчин, аварга малчин өрхөд “ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ”-ыг аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг тус сумын “Соёлын төв”-д зохион байгуулж хүндтэй шагналыг нь гардуулан өгч баяр хүргэв. 

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Үенч сум нь 874 орчим малчин өрхтэй. 2023 оны жилийн эцсээр 152 000 гаруй толгой мал тоолуулжээ.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад


4 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ