Булган сумаас
“Аймгийн Хошой аварга малчин өрх” нэг,
“Аварга малчин өрх” найм,
“Аварга саальчин” нэг,
“Аварга тариаланч өрх” нэг,
“Алдарт уяач” хоёр тус тус шалгарсан.
Тухайлбал,
“Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр:
Алагтолгой багийн малчин Доноройн Дамдинсүрэн шалгарсан.
Харин “Аймгийн аварга малчин өрх”-өөр:
Алагтолгой багийн малчин Чогломын Гомбосүрэн, Идэшийн Батмэнд, Нянтайсүрэнгийн Энхбаяр, Шавиагийн Ганхуяг,
Байтаг багийн малчин Үржиндоржийн Батболд, Баярсайханы Батсүх,
Баянгол багийн малчин Батнасангийн Эрдэнэцог, Загдын Дорж нар шалгарлаа.
Энэ жил 14 уяач болзол хангаж “Аймгийн алдарт уяач” цол хүртэж байгаа. Тэдний хоёр нь Булган сумаас тодорсны нэг нь Уртнасангийн Гантулга юм.
Аварга малчин өрх болон Алдарт уяачдад
“ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ”-ыг аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг Булган сумын
“Соёлын төв”-д зохион байгуулж хүндтэй шагналыг нь гардуулан өгч баяр хүргэв.