Сар шинийн босгон дээр мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажиллаж байгаа шилдэг малчин, саальчин, тариаланчдыг зохих журмын дагуу шалгаруулдаг уламжлалтай.
Энэ жил аймгийн Хошой аварга малчнаар есөн сумын 10 өрх шалгарсан.
Харин аймгийн аварга малчнаар 16 сумын 71 өрх шалгарсан бол аварга саальчнаар гурван сумын гурван өрх, аварга тариаланчаар дөрвөн сумын долоон өрх тус тус шалгарсан юм.
Шинэхэн аваргуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаа Мөст сумаас эхэллээ.
Тус сумаас энэ жил “Аймгийн Хошой аварга малчин өрх” нэг, “Аймгийн аварга малчин өрх” дөрөв, “Алдарт уяач” нэг тодорсон байна.
Тухайлбал, Цэцэг гол багийн малчин Отгонбаярын Цэнд-Аюуш “Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр шалгарлаа.
Харин “Аймгийн аварга малчин өрх”-өөр:
Давст багийн малчин Дүгэрийн Бямбажав,
“Хужирт багийн малчин Рагчаагийн Энх-Амар,
Цэцэг гол багийн малчин Раднаагийн Одсүрэн,
Цэцэг гол багийн малчин Дондогийн Мөнхжаргал нар тус тус шалгарсан юм.
Мөн Мөст сумын уяач Чилхааны Баасандорж болзол хангаж “Аймгийн алдарт уяач” цол хүртлээ.
Аварга малчин өрх болон Алдарч уяачийн шагналыг аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг сум, багийн удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэв.
Мөст сум нь мал аж ахуйн дөрвөн багтай. Өндөр уулын бүсийн сумдын нэг юм.
Тус суманд 602 малчин болон мал бүхий өрхийн 169 мянга гаруй толгой мал өвөлжиж байна.