УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хөнгөн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг БНХАУ-ын Хэбэй мужид ажиллаж байна.
С.Бямбацогт сайдын зүгээс тус мужийн удирдлагууд болон бизнес эрхлэгч хөрөнгө оруулагчдад Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар тэр дундаа зам, тээврийн салбарын дэд бүтцийн төслүүд болон БАРУУН БҮСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН паркийн бүтээн байгуулалтын талаар танилцуулж хамтран ажиллах талаар хэлэлцжээ.
Уулзалтын хүрээнд:
• Хоёр улсын тээвэр, худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх
• Зам, тээврийн салбарын дэд бүтцийн төслүүдэд хамтарч ажиллах
• Үнэгүй шахам байгаа малын гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулж малчдын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх
• Хэбэй мужийг Ховд тэргүүтэй баруун бүсийн аймгуудын дунд ах дүүгийн харилцаа тогтоох талаар санал солилцсон байна.