Тайлангийн хуралд Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн төлөөлөл 200 гаруй хүн оролцлоо.
Энэ үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны тайлан мэдээллийг аймгийн ИТХ-ын ЗБОНХХ-ийн дарга Г.Бадамсүрэн,
Цагдаагийн газрын 2023 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан “Ногоон бүс” төслийн талаарх мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын дарга Г.Цоодол, Иргэний Зөвлөл 2023 онд тайлан мэдээллийг Иргэний зөвлөлийн дарга Ч.Цэрэнчимэд нар танилцууллаа.
Аймгийн ГХУСАЗСЗ-өөс 2023 онд:
✅Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдээс гадна аймгийн 17 сумын 29 хамтарсан багт санхүүгийн дэмжлэг олгож, багийн гишүүдийг чадавхжуулах сургалтад хамруулсан
✅Жаргалант сумын 12 багт Хамтарсан багийн гишүүдийг идэвхжүүлэх сургалт зохион байгуулж, эрсдэлт бүлгийн 54 өрхийн 146 иргэнд зөвлөмж мэдээлэл хүргэж ажилласан
✅Архидан согтуурахтай тэмцэх урьдчилан сэргийлэх чиглэлээр Тунгалаг Буянт АА нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжин ажилласны үр дүнд Ховд аймагт 90 гаруй сайн дурын гишүүнтэй болж, 2 дахь салбараа нээгээд байна.
✅Сар шинэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Уусан бол бүү жолоод” хяналт шалгалтыг 17 сумын нутаг дэвсгэрт явуулж, 18 зөрчил илрүүлж, 21 удаагийн анхааруулга, яриа таниулгыг 1769 иргэнд хүргэсэн
✅Мөн Оюутан цагдаа, Олон нийтийн цагдаагийн ажлын урамшууллыг шийдэж, ажиллуулсан зэрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулжээ.
Мөн Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвх, санаачилгатай оролцдог байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэнийг шагнаж урамшуулан, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ёс зүйн талаар иргэдээс санал асуулга авсан юм.