ХОВД АЙМАГ:Дөргөн сум хамгийн олон тэмээ тоолуулжээ

заарын үхэр нарын зураг байж магад

2023 оны жилийн эцсээр хийсэн мал тооллогын урьдчилсан дүнгээр Ховд аймаг гурван сая 195.6 мянган толгой мал тоолуулсан. 

Аймгийн Статистикийн хэлтсээс өгсөн мэдээллээр нийт малын тоо өмнөх оныхоос 8.0 хувиар буюу 277 мянга 224 толгойгоор буурсан байна. Харин тэмээний тоо толгой 1200 орчмоор өссөн дүнтэй гарчээ. 

Тодруулбал, аймгийн хэмжээнд 30 мянга 740 тэмээ тоолуулснаас Дөргөн сум хамгийн олон буюу 6839 тэмээгээр аймагтаа тэргүүлж байна.

Харин:

🐴Адуун сүргийн тоогоор Булган сум 13635
🐂Үхэр сүргийн тоогоор Булган сум 34073
🐑Хонин сүргийн тоогоор Дарви сум 126325
🐐Ямаан сүргийн тоогоор Булган сум 180859 толгойгоор аймагтаа тэргүүлж байна

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ