ИТХ-ын 14 дүгээр хуралдаан болж байна

May be an image of 2 people and text

Өнөөдөр /2023.12.04/ Ховд аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаан нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд эхэллээ. Хуралдаанд нийт төлөөлөгчдийн 82.5 хувь нь оролцож байна.   
Хуралдааныг  аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж, хэлэлцэх асуудал, хуралдаанд үйлчлэх ажлын албыг танилцуулж, баталууллаа.

Хуралдаанаар долоон асуудал хэлэлцэнэ. 
Үүнд:
1. Аймгийн ИТХ-ын 2023 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай илтгэл /аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди/
2. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны зорилт, Аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийн тухай илтгэл /аймгийн Засаг дарга Э.Болормаа/
3. Аймгийн 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, 2024 оны төсвийн төслийн тухай илтгэл /аймгийн Засаг дарга Э.Болормаа/
4. Аймгийн 2024 оны төсвийн төсөлд болон төсвийн үр ашгийг дээшлүүлэх, зардал бууруулах, орлого нэмэгдүүлэх талаар аймгийн Аудитын газраас өгөх саналын тухай илтгэл /Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Х.Болдбаатар/
5. Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлт, 2024 оны төлөвлөгөөний тухай илтгэл /аймгийн Засаг дарга Э.Болормаа/
6. Дөргөн сумын Бөхөн, Дуут сумын Тэрэгт уул-Битүүт алаг бодончийн газрыг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөц газрын ангилалд оруулах тухай илтгэл /аймгийн Засаг дарга Э.Болормаа/
7. Төрийн дээд шагналд уламжлах тухай илтгэл /аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Баярсүх/ хэлэлцэх юм. 

May be an image of 6 people

May be an image of 4 people and people studying

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ