Баруун бүсийн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультан ажилтнуудын уулзалт, спортын тэмцээнийг жил бүр болгон зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээ Увс аймагт болж байна.
Бүсийн энэхүү арга хэмжээ нь нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтэц зохион байгуулалт, гаргаж буй бодлого, тогтоол шийдвэр, анхан болон дунд шатны хурлын байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдал, иргэдийн оролцоо, өргөдөл хүсэлтийг шийдвэрлэж буй байдлын талаар туршлага солилцох, харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
Тус арга хэмжээнд Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн ИТХ-ын сонгуультан ажилтнууд мөн урилгаар ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын дээд хурал оролцож байна.
Сагсан бөмбөг, Волейбол, Теннис, Шатар, Дартс, Олс таталт, Буудлага гэсэн спортын зургаан төрлийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулж хурд хүч, авхаалж самбаагаа сорино.Тэмцээнд манай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны мэргэжилтнүүд оролцож байна гэж Ховд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.