Ховд аймгийн өрх бүрд 2 тонн бүхэл нүүрс үнэ төлбөргүй олгохын тулд Хөшөөтийн уурхайн зүгээс хүчин чадалтайгаа уялдуулан хуваарь гаргасан байна.
Энэ оны халаалтын улиралд иргэдэд 42520 тонн бүхэл нүүрс бэлтгэн нийлүүлэх ба үүний 31 хувийг 10-р сард олгохыг зорьжээ.
10-р сарын 31-ний байдлаар Зэрэг сум 10-р сард авах ёстой нүүрсээ 100 хувь авсан байна. Харин Алтай сум 559 тонн нүүрснийхээ 527 тонныг, Чандмань, Жаргалант, Дуут, Булган, Дарви, Манхан, Цэцэг сумын татан авалт 85-аас дээш хувьтай байгаа бол Ховд сум хамгийн бага татан авалттай байна.
Хөшөөтийн уурхай өнөөдрөөс 11 дүгээр сарын нүүрс олгож эхэллээ. Энэ сард 9719 тонн нүүрс бэлтгэн нийлүүлэхээр 24 цагаар ажиллаж байна. Тиймээс нүүрс ачихаар очихдоо сум, багийн удирдлагаасаа 11 дүгээр сарын
"ТАЛОН"-аа авч очихыг анхааруулж байна.