Энэ 7 хоногийн ихэнх хугацаанд салхи шуургатай байж 28-наас нийт нутгаар хүйтэрнэ



2023 оны 10-р сарын 23-наас 10-р сарын 30-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/ Энэ 7 хоногийн ихэнх хугацаанд  салхи шуургатай байж 28-наас нийт нутгаар хүйтэрнэ. /

Хур тунадас: 24-нд Алтайн өвөр говь болон уулархаг нутгаар, 28,29-нд зарим газраар ялимгүй хур тунадас орно.

Салхи: 25,26-нд нийт нутгаар секундэд 4-9 метр, бусад хугацаанд баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, 23, 28, 29-нд Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4 градус хүйтнээс +1 градус дулаан, өдөртөө +10...+15 градус дулаан байна. 28-наас нийт нутгаар хүйтэрнэ гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ