Зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдааг бууруулах боломж сэдэвт бүсийн сургалт Ховд аймагт боллоо. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран “Зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдааг бууруулах боломж” сэдэвт баруун бүсийн сургалтад Ховд, Увс, Завхан, Говь-Аай аймгуудын холбогдох албаны төлөөллүүд оролцов. Энэ удаагийн сургалт нь зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах болон түүний илрүүлэлт, мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.Сургалтыг Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Бадамсүрэн нээж, мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Мөн WCS төслийн сургагч багш Алан Болдвин, Роб Хоблин, төслийн ажилтан С.Төмөрбат нар хууль бус ан агнах гэмт хэрэгтэй тэмцэх төслийн талаар танилцууллаа гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ. Огноо: 10/17/2023 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1890 Мэдээ таалагдсан: