2023 оны 10-р сарын 14-нөөс 10-р сарын 18-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: 15,16-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно.
Салхи: 15-нд ихэнх нутгаар, 16-нд зарим газраар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим үед 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...+5 дулаан, өдөртөө +14...+19 градус дулаан байна. 16-наас нийт нутгаар хүйтэрнэ гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.