Аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуультай хамтран
“Жангар” цайны зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Тус хуралд Монгол, Орос, БНХАУ гэсэн гурван орны судлаачид оролцож, 26 илтгэл хэлэлцэв.
Энэ жилийн хурал Ховдоос Бийск руу жин тээсний 80 жилийн ой, тус жингийн ахлагч Монгол улсын Хөдөлмөрийн баатар Б.Лувсангийн мэндэлсний 100 жилийн ой давхцаж байгаа учраас
“ХОВДООС БИЙСК-1943 ОН” (Бэлэглэлийн тэмээн жин) сэдвийн хүрээнд салбар хуралдаантай болж байгаагаараа онцлог болж байлаа.
Хурлын нээлтэд Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн Монгол улсын томоохон их сургууль, төрийн бус байгууллагын төлөөллүүд болох МУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал доктор Б.Пүрэвсүрэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор, профессор А.Алимаа, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн туульч, Соёл судлалын ухааны доктор Э.Баатаржав нарын зочид урилгаар оролцлоо.
Харин Гадаадын зочид төлөөлөгчдөөс ОХУ-ын Халимагийн БНУ, Алтай улсын Их сургууль, ОХУ-ын В.М. Шукшины нэрэмжит Алтайн Хүмүүнлэг-багшийн улсын их сургууль, ОХУ-ын В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовскийн инженер-багшийн сургуулиудын 10 гаруй судлаач, БНХАУ, ШУӨЗО-ны судлаачид оролцов.