Г.Пүрэвганди ОХУ-ын Тувагийн БНУ-ын зам барилгын цогцолбор үйлдвэртэй танилцжээ

6 хүн нарын зураг байж магад

ОХУ-ын Тувагийн БНУ-ын Дээд хурлын дарга К.Т.Даваагийн урилгаар аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг Тува улсад ажлын айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Тува улсын зам барилгын цогцолбор үйлдвэртэй танилцлаа. 

7 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Тус үйлдвэр нь тус улсын хамгийн том үйлдвэрт тооцогддог төдийгүй 130 гаруй нэр төрлийн барилгын болон зам гүүрний бүтээгдэхүүн /хөнгөн блок, ус зайлуулах хоолой болон хаягдал дугуйг ашиглан резинэн зөөлөвч, замын хар зэргийг/ үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг. Мөн барилгын салбарт олон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаагаа онцоллоо.

12 хүн, галт тэрэг, цутгах үйлдвэр ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Тува улсын зам барилгын цогцолбор үйлдвэрийн удирдлага, инженер, техникийн мэргэжилтнүүдийг Ховд аймагт зочилж, бизнес эрхлэгчидтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга туршлагаа хуваалцан, хамтран ажиллахыг урилаа.

9 хүн нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ