Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын Тува улсад ажиллаад ирлээ

May be an image of 2 people

ОХУ-ын Тувагийн БНУ-ын Дээд хурлын дарга К.Т.Даваагийн урилгаар аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Тува улсад энэ сарын 20-23-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд 2023, 2024 онуудад боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл урлаг, спорт, хил орчмын олон улсын хамтын ажиллагааны асуудлаар олон талт арга хэмжээг зохион байгуулах хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг үзэглэжээ.

May be an image of 4 people and text

2023, 2024 онд:

🔹Орос-Монголын хил дээр жил бүр зохиогдох хил дамнасан үзэсгэлэн худалдаанд орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжин оролцуулах,
🔹Худалдаа аж үйлдвэрийн танхимууд, болон Хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны туршлага солилцох,
🔹Ховд аймагт Орос хэлний өдрүүдийг тогтмол зохион байгуулж, энэ хүрээнд орос хэлний багш нарын арга зүй, туршлага солилцох, багш, сурагчдын дунд олимпиад явуулах,
🔹Ховд аймагт амьдарч буй Тувачуудын уламжлалт соёл, зан үйлтэй танилцах, харилцан туршлага солилцох зэрэг асуудлуудыг тусгасан байна.

May be an image of 8 people and text

 
Айлчлалын бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ганбат, төлөөлөгч С.Баярсайхан, төлөөлөгч П.Гэрэлсүрэн, Эрдэнэбүрэн сумын ИТХ-ын дарга Б.Энхбат, БЗХЭЗХ-ийн дарга Ш.Батсүх болон ажлын албаны мэргэжилтнүүд багтжээ.

May be an image of 11 people

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ