Нэгдүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг түрээсийн гэрээгээр ашиглуулахаар боллоо

Тайлбар байхгүй.

Өчигдөр /2023.09.18/ аймгийн ИТХ-ын XIII хуралдаан боллоо. Тус хурлаар 10 асуудал хэлэлцэж төлөөлөгчдийн саналыг тусган холбогдох шийдвэрийг гаргалаа.

ЭДГЭЭРЭЭС ОНЦОЛБОЛ:

-Аймгийн 2024 оны “Хөгжлийн төлөвлөгөө”-г хэлэлцэн батлав.
-“ОЙН БҮС”-ийг нийтийн эзэмшлийн талбай болгох асуудлыг дэмжлээ.

3 хүн нарын зураг байж магад

-“НЭВТ” рашаан сувилал, амралтын газар, нэгдүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг сонгон шалгаруулалтаар хувийн хэвшилд түрээслэхээр боллоо.

3 хүн нарын зураг байж магад

Жаргалант сумын нэгдүгээр цэцэрлэгийн хуучин барилгын хэв загварт өөрчлөлт оруулахгүй, өргөтгөл хийхгүйгээр хүчитгэн засварлаж "Номин Реалтор" ХХК-д 10 хүртэлх жилийн хугацаанд түрээсийн гэрээгээр ашиглуулахаар шийдвэрлэв. Тус барилга нь 1960 онд ашиглалтад орсон ба  468 м2 бүхий 2 давхар 18 өрөөтэй. 

"Номин Реалтор" ХХК өөрийн хөрөнгөөр засварлах ба барилгын нэг давхрын аль нэг корпуст Ховд аймаг аялал жуулчлалын нэг цэгийн үйлчилгээ, мэдээллийн төв байгуулж ажиллахаар төлөвлөж байна. 

Харин “НЭВТ” рашаан амралтын  газрыг "Жемикс агро" ХХК-д мөн 10 хүртэлх жилийн хугацаанд түрээсийн гэрээгээр ашиглуулна.

3 хүн нарын зураг байж магад

Төлөөлөгчдийн саналыг тусган дэмжсэн асуудалтай холбогдуулан хариуцсан байгууллага, албан тушаалтнуудад тогтоолоор үүрэг чиглэл өглөө.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

1 хүн нарын зураг байж магад

3 хүн нарын зураг байж магад

1 хүн нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ