"Хилийн ногоон бүс" арга хэмжээг зохион байгуулав

14 хүн ба хөшөө дурсгал нарын зураг байж магад

Ховд аймгийн ИТХ, Дэлхийн байгаль хамгаалах сан, Хилийн 0130 дугаар анги, Ховд аймгийн Цагдаагийн газар, МҮОНРТ-тэй хамтран Улсын хилийн зурвас бүсэд "Хилийн ногоон бүс" арга хэмжээг зохион байгууллаа.

Залуу хойч үеийнхэндээ хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Ховд аймгийн салбар бүрийн төлөөлөл 10 гаруй залуусыг тус арга хэмжээнд оролцууллаа.

19 хүн ба жийп нарын зураг байж магад

Арга хэмжээнд оролцогч залуус:

-Хилийн бүсэд "Булгийн эх" хамгааллаа,
-Хууль бус алт олборлолтын хор уршиг, үр дүнг газар дээр нь очиж танилцлаа,
-Хууль бус ан, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээлэлтэй танилцаж, эдгээр асуудлаар тодорхой мэдээлэлтэй боллоо.

6 хүн нарын зураг байж магад


Хилийн ногоон бүс арга хэмжээний аялал нэвтрүүлэг Монголын үндэсний телевизээр удахгүй олон нийтэд хүрэх болно гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.

16 хүн ба Парламентын ордон, Румын нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ