Эрдэнэбүрэний УЦС төслийн бүтээн байгуулалтын урьдчилсан бэлтгэл ажил үргэлжилж байна.
Өөрөөр хэлбэл, Хавцал доторх найман км авто замын шороон далангийн ажил 80 хувьтай, ажилчдын амрах байр, албан контор, гал тогоо зэрэг бүтээн байгуулалтын ажил 30 орчим хувьтай байна.
Сумын Засаг дарга У.Цэрэнтогтохын өгсөн мэдээллээр одоогоор /2023.08.31/ Эрдэнэбүрэний УЦС төслийн бүтээн байгуулалтын урьдчилсан бэлтгэл ажилд Ховд аймаг болон зэргэлдээх бусад аймаг, сумдаас 30 гаруй, “Пауэр Чайна” компанийн 15 нийт 45 хүн ажиллаж байна.
Эрчим хүчний сэргэлтийн бодлогын хүрээнд Эрдэнэбүрэний УЦС төслийн талбайд БНХАУ-ын
“Пауэр Чайна” компани үндсэн гүйцэтгэгчээр шалгарч төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.