Өнөөдөр /2023.07.06/ Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Ховд аймгийн Цагдаагийн газар болон МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа.
Хамтын ажиллагааны гэрээнд:
МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн багш, ажилчид, оюутнуудын хамтын ажиллагаанд түшиглэн
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын хуулийг хэрэгжүүлэх,
-Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх,
-Хууль эрх зүйг сурталчлан таниулах,
-“Оюутан цагдаа” ажиллуулах,
-Эрх зүй хөтөлбөрийн оюутныг дадлагажуулах,
-Талуудын хүний нөөцийг чадавхжуулах,
-Эрдэмтэн, судлаачид, ажилтан, алба хаагчид хоорондын уламжлалт, харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөгжүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой ажил хийхээр тусгажээ.
Талууд гэрээнд заасны дагуу гурван жилийн хугацаанд хамтран ажиллана гэж албаныхан мэдээллээ.