“Оролцоно, Төлөөлнө” сонгогчдын өдөрлөг боллоо



БНСУ-ын КОЙКА Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд “Оролцоно, Төлөөлнө” сонгогчдын өдөрлөг боллоо. 



Тус арга хэмжээг "Сонгогчдын боловсрол төв"-өөс Сонгуулийн ерөнхий хороо, Ховд аймгийн ИТХ-ын ажлын алба, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулав.



Өдөрлөгт оролцогчид онолын мэдлэгээ нэмэгдүүлж, дадлага, туршилт хийхээс гадна дата үзэсгэлэн үзэж, “Оролцоно төлөөлнө” хөгжөөнт тоглоом тоглох зэргээр олон төрлийн үйл ажиллагаанд хамрагдлаа.



 “Оролцоно, Төлөөлнө” сонгогчдын өдөрлөг улсын хэмжээнд хөтөлбөрийн дагуу явагдана.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ