Аймгийн ИТХ-ын XII хуралдаан өндөрлөв


Аймгийн ИТХ-ын XII хуралдаан өнөөдөр /2023.06.27/ боллоо. 

Хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч хүрэлцэн ирэхээс 29 төлөөлөгч оролцож хэлэлцэхээр баталсан асуудлаа олон талаас нь ярилцаж холбогдох хууль, журмын дагуу тогтоол гарган шийдвэрлэлээ.  



Хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга Э.Болормаа: 

“Аймгийн ИТХ-ын XII хуралдаан өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулж иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төсөв, төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. 



Төсвийн хуваарилалтыг олон талаас нь ярилцаж, саналаа илэрхийлэн баталж өгсөн төлөөлөгчдөд талархал илэрхийлье. Зарцуулалтад тавих хяналтыг илүү сайжруулж ажиллахад онцгой анхаарна” гэлээ.



Хуралдааныг хааж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди үг хэлэв.



Тэр бээр, 

Асуудал бүрд ажил хэрэгч хандаж оюун ухаанаа уралдуулан хамтын, бүтээлч шийдвэрүүдийг гаргасан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон урилгаар оролцогчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтан, сэтгүүлчид, иргэдийн төлөөлөл, хуралдаанд үйлчилсэн ажлын алба, ажил хариуцсан албан тушаалтнуудад чин сэтгэлийн талархал дэвшүүлж ажлын амжилт хүслээ.



Үүний дараагаар Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэн аймгийн ИТХ-ын XII хуралдаан өндөрлөв.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ