2023 оны төсвийн тодотголоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг бүрэн сайжруулна



Аймгийн ИТХ-ын 12 дугаар хуралдаан Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд үргэлжилж байна.

Хурлаар хэлэлцэхээр баталсан асуудлын эхэнд аймгийн Засаг дарга Э.Болормаа 2023 оны батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай илтгэл танилцууллаа.



Энэ удаагийн төсвийг:

-Монгол улсын нэгдсэн төсөв,
-Ховд аймгийн 2022 оны төсвийн гүйцэтгэлийн үр дүнгээр бий болсон орлого, бусад эх үүсвэр /давсан орлого-7.9 тэрбум/-ийг хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээнд зарцуулахаар хуваарилалт хийж танилцуулав.



Төсвийн тодотголоор иргэдийн амьдралын чанарыг сайжруулах ажлын хүрээнд:

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг бүрэн сайжруулах,
-БОЭТ-ийн оношилгооны тоног төхөөрөмж /Томографын аппарат/-ийг сайжруулах,-Зам, талбай /Амарсанаагийн цэцэрлэгт хүрээлэн/ засварлах, 3х3 талбай байгуулах,
-Нийтийн бие засах газар “БИО 00” нэмэгдүүлэх,
-Өвөлжилтийн бэлтгэл хангах зэрэгт анхаарч ажиллахаар асуудлаа боловсруулан эрэмбэлж, тооцоо судалгаа гарган хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөсөн байна. 



Илтгэл, төсвийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж саналаа илэрхийлэв. Төлөөлөгчид баталсан төсвийн зарцуулалт, үр дүнд тавих хяналтаа сайжруулахад онцгой анхаарч ажиллахыг сануулж, баталлаа.



Энэ удаагийн төсвийн нэмэлт, өөрчлөлт нь анх удаа аймгийн орлого давсан, бүх сумдын давсан орлогыг тухайн сум орон нутагтаа тулгамдсан болон хөгжлийн асуудлаа шийдвэрлэн, зарцуулах эрхийг олгосноороо онцлогтой болов.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ