Аймгийн ИТХ-ын 12 дугаар хуралдаан болж байна



Аймгийн ИТХ-ын 12 дугаар хуралдаан өнөөдөр /2023.06.27/ аймгийн Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд эхэллээ. 
Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж үг хэлсний дараа Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлэв. 



Хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчөөс нийт 29 төлөөлөгч оролцож 72.5 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Хуралдаанд зарим сум, байгууллагуудын дарга, холбогдох мэргэжилтнүүд урилгаар оролцож байна. 



Хуралдааны эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хурлаар хэлэлцэх асуудлыг танилцуулж хурлын дотоод журам, хуралдаанд үйлчлэх ажлын албадыг танилцуулж төлөөлөгчдийн саналаар баталлаа.



Энэ удаагийн хуралдаанаар:

1. Аймгийн 2023 оны батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 
2. Орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн төлөөлөл хэрэгжүүлэх журмыг шинэчлэн батлах тухай,
3. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, бусад албан хаагчдад олгох цалин хөлсний нийтлэг жишиг тогтоох тухай,
4. Зарим орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг нэгтгэх, өөрчлөн байгуулах тухай,
5. Аймгийн бонд гаргах асуудлыг судалж шийдвэрлэх санал боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай, 
6. Өмчийн харилцааны тухай, 
7. Аймгийн Мал эмнэлгийн газрын 100 жилийн ой тэмдэглэх тухай илтгэлийг хэлэлцэнэ. Мөн
8. Ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийг төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнуулахаар уламжлах тухай,
9. Ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн Номын санг Монгол Улсын Гавьяат эдийн засагч Дагвын Жүгдэрбарамын нэрэмжит болгох тухай, 
10.Үенч сумын Хүүхдийн цэцэрлэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан тус цэцэрлэгийг Монгол Улсын Гавьяат механикжуулагч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Батсүхийн нэрэмжит болгох тухай зэрэг 10 гаруй илтгэлийг тус тус хэлэлцэхээр баталлаа.



Хэлэлцэх асуудал тус бүрд төлөөлөгчдийн саналыг тусган хууль, журмын дагуу тогтоол, шийдвэр гаргах юм. Хуралдааныг энэ өдөрт багтаан дуусгана.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ