Аймгийн УЦУОШТөвөөс авсан мэдээллээр /2023.06.21/ нийт сумдын нутгаар зуншлагын байдал хэвийн үргэлжилж байна.
Нийт нутгийн 60 орчим хувьд зуншлага сайн, 40 орчим хувьд дунд, 10 хувь буюу Мянгад сум муу гэсэн үнэлгээтэй байна.
Зургаан сараас эхлэн хур тунадас бага орсон, хуурай салхи ихтэй, чийг бага, хөрсөн дээр +40 градусаас дээш халж олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтад нөлөөл сөргөөр нөлөөлж байна. Бэлчээрийн ихэнх ургамал үзүүрээсээ шарлан гэмтэж, ургамлын ургалт удааширч зогсонги байдалтай байна.
Долоодугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг энэ сарын сүүлээр гарна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.