Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл "ТАЛАРХАЛ" хүртжээ



Тээврийн цагдаагийн албанаас санаачлан улсын хэмжээнд зохион байгуулсан "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аянд Ховд аймгийн ГХУСАЗСЗ-өөс олон нийтийн ажил арга хэмжээнүүд, соён гэгээрүүлэх, сурталчлан таниулах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулан оролцсон.

Тодруулбал, "Үггүй үйлдэл", "Би тээвэрлэхгүй", "Эрүүл амьдралын хэв маяг" гэх мэт лекц, яриа таниулга, нөлөөллийн ажлуудыг хийсэн байна. Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аянд дэмжлэг үзүүлэн оролцсонд "ТАЛАРХАЛ" хадгалуулсныг Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга П.Банзрагч албаны төлөөллийн хамт аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди, тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Бадамсүрэн нарт гардуулан өглөө.

Мөн энэ үеэр аймгийн ИТХ-аас батлагдсан Жаргалант сумын авто замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах ажилд онцгойлон анхаарч, зөв төлөвлөлт хийхэд Замын Цагдаагийн тасгаас саналаа хүргүүлж хамтран ажиллахыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди албаны төлөөлөлд сануулсан байна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ