Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналт хэрэгжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд сумдад ажиллаж байна.
Сумдын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сумдад ажиллах төлөвлөгөөний дагуу аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг /2023.04.19/ Дуут суманд ажилласан бол аймгийн ИТХ-ын Ажлын албаны Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн дарга Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг Ховд суманд ажиллалаа.
Мөн Тогтвортой амжиргаа-III төслийн зохицуулагч Ж.Батсайхан Дуут сумын төрийн албан хаагчдад Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Ажлын хэсгүүд тухайн сумдын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааны бодлогын зорилтын хэрэгжилтийн явц, үр дүнг шинжлэх, үнэлэх, журмын дагуу холбогдох материалуудтай танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.