ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллагуудын хамтарсан баг Ховд суманд ажиллалаа

May be an image of 5 people

Аймгийн ИТХ-ын даргын баталсан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтарсан арга хэмжээ”-ний удирдамжийн дагуу ажлын хэсгийн гишүүд Ховд суманд ажиллалаа. 
Ажлын хэсэг Ховд сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж тухайн орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг танилцуулан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх мэдээ мэдээллийг хүргэн 10 төрлийн 500 гаруй гарын авлага тараах материалыг түгээн ажиллалаа. 

May be an image of 9 people and people studying

Уулзалт арга хэмжээнд Ховд сумын 100 орчим иргэд оролцон, мэдээлэл сонсож, санал хүсэлтээ хэлэв.
Цаашид холбогдох байгууллагуудын дарга нарт уламжлах асуудлыг албан бичгээр хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

May be an image of 4 people


Ховд сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүдэд сургалт хийлээ


Аймгийн ГХУСАЗСЗ энэ онд сумдын салбар зөвлөлрүү чиглэсэн олон талт ажил, арга хэмжээг хийхээр төлөвлөсөн.
Энэ хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Прокурорын газар, Тагнуулын газрын алба хаагчид Ховд сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүдэд урьдчилан сэргийлэх ажлын арга барилыг өөрчилж, орчин үеийн шинэ чиг хандлагад нийцүүлэн судалгаанд үндэслэн зохион байгуулах чиглэлээр мэдээлэл хийлээ.

May be an image of 14 people and people studying

Мөн сумын салбар зөвлөлийн 2023 оны ажлын төлөвлөгөө боловсруулахтай холбоотой арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

May be an image of 1 person

May be an image of 6 people and people studying



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ