Дэлхийн дээвэр болсон Эверестэд /далайн түвшнээс дээш 8848м/ Хан Жаргалант хайрхнаараа овоглосон
"Жаргалант" уулчдын баг Монгол улсаа төлөөлөн удахгүй авиралт хийх гэж байна.
Энэ багт Ховд аймгаа төлөөлөн 3 уулчин оролцож байна.
Тодруулбал, Манхан сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, "Барагшун фарм" эм хангамжийн компанийн ерөнхий захирал өндөр уулын спортын мастер С.Ганхүү, Чандмань сумын харьяат Аялал жуулчлалын салбарын тэргүүний ажилтан, орчуулагч, хөтөч, МУҮХ-ны Ёс зүй, Антидопингийн зөвлөлийн дарга, Жаргалант уулчдын клубын гүйцэтгэх захирал, уулчин Б.Золзаяа, Дарви сумын уугуул, Жаргалант уулчдын клубийн уулчин, өндрийн багийн гишүүн Д.Амартогтох нар багтжээ.
Эдгээр уулчид нь сүүлийн 10 гаруй жил дэлхийн болон өөрийн орны ноён оргилуудад удаа дараа авиралт хийсэн туршлагатай. Мөн уулын спортыг Монгол улсад хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа, өндөр уул болон хэт өндөр ууланд гарахад бэлтгэгдсэн мэргэжлийн уулчид юм.
Үзэгчгүй гэх уулын спортод эр зориг, тэсвэр тэвчээр гаргаж яваа нутгийн тамирчдаа дэмжиж хандив өргөхийг уриалж байна.
Ховд нутгийнхаа нэрийг дэлхийн дээвэрт мандуулах тамирчдадаа амжилт хүсье.
МӨНХ ЦАСТ УУЛЫН БОСОО ЦАГААН ХИЙМОРЬ ТҮШИХ БОЛТУГАЙ