Франц улсын Мэтц хотноо 03 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд олон улсын 10 дахь Абилимп буюу мэргэжлийн ур чадварын уралдааныг зохион байгууллаа.
Тус тэмцээнд 32 орны оролцогчид 43 мэргэжлээр өрсөлдсөн байна.
Манай улсаас хөгжлийн бэрхшээлтэй 13 оролцогч эх орноо төлөөлөн оролцов.
Тэдгээрээс "Уран хатгамал"-ын төрөлд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х.Сэлэнгэ хүрэл медаль хүртлээ.
Тэд өнгөрсөн онд Монгол Улсад анх удаа зохион байгуулсан “Монгол абилимп-2022” уралдаанд шилдгээр шалгарч ийнхүү эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцсон юм гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ.