“Макс групп” ажлын байрны өдөрлөг зохион байгууллаа



Үндэсний бүтээн байгуулагч Макс групп нь Баруун бүсийн хөгжлийг дэмжсэн тогтвортой хөгжлийн зорилт, Хүн төвт хүний нөөцийн бодлогынхоо хүрээнд баруун бүсийн аймгуудад хэрэгжүүлж буй дэд бүтэц, зам, барилга, уул уурхай бусад салбарын  төсөл, бүтээн байгуулалтын ажилд  400 ажлын байр шинээр зарлаж, орон нутгаас хүний нөөцийн бүрдүүлэлтээ хийж байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 20-27-ны өдрүүдэд тодорхой хуваарийн дагуу баруун аймгуудад ажиллаж, нээлттэй ажлын байрны өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.  Энэ дагуу “Ажлын байрны өдөрлөг” арга хэмжээг өнөөдөр Ховд аймагт зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд макс групп болон, харьяа компаниудын үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, нээлттэй шинэ ажлын байрыг иргэдэд санал болгожээ. 


 
Энэхүү үйл ажиллагаа нь тухайн бүс нутгийн ажлын байрыг нэмэгдүүлж, залуусын орон нутагтаа ажиллах боломжийг нээж өгч байгаагаараа онцлог болж байна. 
Аймгийн ХХҮГ-тай хамтран зохион байгуулсан тус өдөрлөгт 300 гаруй хүн хүрэлцэн ирж сонирхсон ажлын байрны талаар мэдээлэл авчээ. 

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ