"Шим-Ус" ОНӨААТҮГ-ын 15 хүний бүрэлдэхүүнтэй гурван баг засварын ажлыг хийж байна



Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт байрлах бохир усны төв шугам бөглөрсний улмаас цэвэр усны хэрэглээг хязгаарлан засварын ажлыг хийж байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр "Шим-Ус" ОНӨААТҮГ-ын 15 хүний бүрэлдэхүүнтэй гурван баг 30 гаруй цаг ажиллаж одоогоор засварын ажил 80 хувьдаа оржээ. 



Нийтдээ 400 метр шугам бөглөрсөн ба зургаан худагтай. Худаг тус бүр, худаг хоорондын шугамын бөглөрлийг гаргаж байгаа учир цаг хугацаа багагүй зарцуулж байгаа. Аль болох шуурхай ажиллаж хэвийн горимд оруулахаар ажиллаж байна гэлээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ