Аймгийн Засаг дарга Дотоод аудитын хороог ахлан ажилладаг.
Хорооны хурлыг энэ оны 03 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
85%-ийн ирцтэйгээр хуралдсан тус хурлаар:
- 2022 онд хийгдсэн Хяналт шалгалтын акт, албан шаардлагын биелэлтийн талаар,
- Хүчингүй болгох актын жагсаалтын талаар,
- Санхүүгийн хяналт, Дотоод аудитын албаны 2023 оны Хяналт шалгалт, Дотоод аудитын төлөвлөгөө батлах талаар,
- 2022 онд Сумын төвийн болон Аймгийн төвийн байгууллагуудад хийсэн хяналт шалгалттай холбоотой нийт 30 асуудлыг хэлэлцсэн байна.
Мөн Санхүүгийн хяналт, Дотоод аудитын албаны шалгалтаар сум, байгууллага бүрт илэрсэн зөрчил, дутагдал түүнийг арилгуулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцжээ.
Цаашид санхүүгийн сахилга хариуцлагыг хэрхэн сайжруулан ажиллах талаар хэлэлцэж, хариуцлага тооцон холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.