УИХ-ын гишүүн Ш.Адьшаа орон нутагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр /2023.03.02/ МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн эрдэмтэн багш нартай
"Өглөөний, чөлөөт уулзалт" зохион байгуулсан байна. Энэ үеэр багш нарын санал бодлыг сонслоо.
МУИС-ийн салбар хирнээ багш нарын цалин Ховд Их сургуулийн статусаараа буюу 700 мянгаас 1.2 сая төгрөг байна. Бүсийн нэмэгдэл авдаггүй, багш ажилчдын нийгмийн асуудал орхигдсон. Багш нар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдахаа больсон зэрэг тулгамдаж буй олон асуудлыг хөндөн, шийдэх шийдлийн талаар нээлттэй ярилцжээ.
Тус сургууль нь 1979 онд байгуулагдсанаас хойш хөдөө орон нутагт багшлах боловсон хүчин, дээд мэргэжилтэн бэлтгэж ирсэн. 2022 оноос МУИС-ийн салбар сургууль болсон нь цаашид олон дэвшлийг авч ирнэ гэж харж байгаагаа УИХ-ын гишүүн Ш.Адьшаа онцоллоо.