Дарви сумаас “Улсын хошой аварга” нэг “Улсын аварга малчин” нэг тодорлоо



Дарви сумын түүхэнд Цогтгэрэл, Лхагважав, Галсандорж нарын зургаан малчин “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэн байдаг. Баатруудын туршлага бол хонин сүргээ өсгөн үржүүлэх. Энэ туршлага, залгамж одоо ч үргэлжилсээр байна. Тус сумынхан бар жилд 238 000 толгой мал тоолуулж нийт мал сүргийнхээ тоогоор аймагтаа дөрөвт оржээ. Харин хонин сүргийн тоогоороо жил бүр тэргүүлж байна.



Хоньчин баатруудын өлгий гэгдэх Дарви сумаас жил бүр Улсын аварга малчин төрөн гардаг. Энэ жил тус сумын Мөнгөн аяга агийн малчин Ц.Доржпалам “Улсын Хошой аварга малчин"-аар шалгарсан бол Мөрөн багийн малчин Д.Хуягаа “Улсын аварга малчин” цол хүртлээ.



Аваргуудын шагналыг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан нар сумын удирдлагуудын хамтаар гардуулж баяр хүргэв. 

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ