Цэцэрлэг сургуулийн дотуур байрны хүүхдэд зөөлөн эдлэл, хоолны эко хэрэгсэл гардуулав
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 2023.02.14-ний өдөр Манхан суманд ажиллалаа.
Энэ хүрээнд тус сумын хүүхдийн цэцэрлэгээр орж зөөлөн эдлэл-100 ширхэг, хоолны эко хэрэгсэл-50 хосыг хүлээлгэн өгөв.
Тус цэцэрлэг нь зургаан бүлэгтэй 170 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газраас 25 хүүхдийн хэрэглэх зөөлөн эдлэл олгосон. Бусдыг нь шинэчилж амжаагүй. Хуучнаа сүүлийн дөрвөн жил ашиглаж байгаа. Аяга тавагны хувьд шинэчлээгүй байсан гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч О.Насанжаргал хэллээ.
Хөдөөгийн цэцэрлэгт тулгамдсан энэ асуудлыг шийдвэрлэж хүүхдийн эрүүл мэндэд анхаарсан хамгийн чухал хөрөнгө оруулалт боллоо хэмээн Манхан сумын "ШУВУУХАЙ" цэцэрлэгийн хамт олон талархалтай байна.
Сургуулийн дотуур байрны хувьд зөвхөн зөөлөн эдлэлийг 2016 онд аймгийн Боловсролын газраас нэгдсэн байдлаар шинэчилсэн. Түүнээс хойш дахин шинэчлэлт хийж амжаагүй байжээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "БОЛОВСРОЛОО ДЭМЖЬЕ" хөтөлбөрийн хүрээнд зөөлөн эдлэл-100, гал тогооны эко хэрэгсэл 100 ширхэгийг олголоо.
Тус сумын сургуулийн дотуур байр нь 100 хүүхэд хүлээн авах багтаамжтай. Өнөөдрийн байдлаар 130 гаруй хүүхэд амьдарч байна.
Дотуур байр, хүүхдийн цэцэрлэгийн зөөлөн эдлэл, хоолны хэрэгслийг шинэчлэх ажлыг хүүхдийн эрүүл мэндийн төлөө хийж байгаа гэдгээ Ш.Адьшаа онцоллоо. Мөн эцэг эхчүүдийн хүсэлт бас эрэлт хэрэгцээ байсан гэдгийг хэлж байв.
Манхан сумын иргэдтэй уулзлаа
Тэрбээр, Улсын их хуралд өргөн барьж батлуулсан гол хууль тогтоомжийн талаар ард иргэдэд сурталчилж хийсэн ажлаа тайлагнан мэдээлэл хийв.
Мөн Газрын багц хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар иргэдийн саналыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Иргэд дээрх хуульд хэрхэн нэмэлт өөрчлөлт оруулж сайжруулах талаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн орон нутагт тулгамдаж буй асуудлаа илэн далангүй ярилаа.
Тус сумын хувьд иргэд:
-Тэтгэвэр бага, амьдралд тэр бүр хүрэлцэхгүй байгаа,
-Үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг 4-5 дугаар сард хийж хур бороо оруулахад анхаарах,
-Хөшөөт хөгжил сангийн хөрөнгө оруулалтыг ил тод болгож зарцуулалтыг үр дүнтэй болгох,
-Орон нутагт ажиллаж буй удирдлагын босоо тогтолцоотой төрийн албан хаагчдын орон нутгийн нэмэгдлийг олгох асуудалд анхаарч ажиллах шаардлагатайг хэлж байлаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа болон албаны бусад төлөөлөл иргэдийн асуултад хариулт өгч хэлэлцүүлэг өрнүүлсэн хуульд тусгах саналыг бичгээр авч ажиллав.
Уулзалтын төгсгөлд Зэрэг гол, Баянгол багийн Засаг дарга нарт ажлын болон хурлын ширээ тус бүр 60 сандлын хамт олгож ажлын амжилт хүслээ.
ВИДЕО: