Мянгад сумын цэцэрлэг хоёр жилийн өмнө 75 хүүхдийн хэрэглэх зөөлөн эдлэлийг шинэчилжээ
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа энэ сарын 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Мянгад суманд ажиллав. Тэрбээр, нийгмийн хариуцлагын хүрээнд сургуулийн дотуур байр, цэцэрлэгт зөөлөн эдлэл, гал тогооны иж бүрдэл олголоо.
"БОЛОВСРОЛОО ДЭМЖЬЕ" хөтөлбөрийн хүрээнд сайн чанарын даавуугаар хийсэн зөөлөн эдлэл, нян бактер үрждэггүй, одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын стандартыг бүрэн хангасан хоолны иж бүрэн эко хэрэгсэл хүлээлгэн өгөв.
Хүүхдийн цэцэрлэгийн хувьд 22 багш ажилчидтай, 150 хүүхэдтэй.
Цэцэрлэгийн эрхлэгч О.Мягмардаваа:Одоогоос хоёр жилийн өмнө 75 хүүхдийн хэрэглэх зөөлөн эдлэлийг шинэчилсэн. Төсвийн хөрөнгө оруулалт, эцэг, эхчүүдийн дэмжлэгээр тэр бүр шийдэх боломжгүй энэ асуудалд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа анхаарч ийнхүү шийдвэрлэсэнд баяртай байна гэлээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа цаашид төр, хувийн хэвшил, гадаад дотоодын хандивлагч байгууллагуудтай хамтран дөрвөн жилийн хугацаанд аймгийнхаа бүх сумын цэцэрлэг, дотуур байрыг эко хэрэглэгдэхүүнээр хангахаар төлөвлөжээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Мянгад сумын иргэдтэй уулзлаа
Энэ үеэр Улсын их хуралд өргөн барьж батлуулсан гол хууль тогтоомжийн талаар ард иргэдэд сурталчилж ажлаа тайлагнан мэдээлэл хийв.
Мөн Газрын багц хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар иргэдийн саналыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Иргэд дээрх хуульд хэрхэн нэмэлт өөрчлөлт оруулж сайжруулах талаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэв. Үүнээс гадна "ХАЛЗАН БҮРЭГТЭЙ"-н асуудлаар байр сууриа илэрхийлж нутаг орон, ирээдүй хойчынхоо төлөө тэмцэхэд бэлэн байгаагаа хэлж байв.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа болон албаны бусад төлөөлөл иргэдийн асуултад хариулт өгч хэлэлцүүлэг өрнүүлсэн хуульд тусгах саналыг бичгээр авч ажиллалаа.