УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Дөргөн суманд ажиллав



Өвөлжилт хүндэрсний улмаас Дөргөн суманд 700 гаруй мал хорогджээ


УИХ-ын гишүүн Ш. Адьшаа 2023 оны 02 дугаар сарын 11-нд Дөргөн суманд ажиллав. Тэрбээр тус сумын Засаг дарга Л.Цэдэн-Иш, орлогч Б.Бадамгарав нартай уулзаж өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

Тус сум нь 781 өрхтэй үүний 456 малчин өрх. Нийт 178000 толгой мал өвөлжиж байна. Одоогоор мал аж ахуйн гурван багийн 200 гаруй өрх Агваш аралд өвөлжиж байгаа аж. Нийт нутгийн 80 орчим хувь нь зудтай. Өвөлжилт хүндэрсний улмаас он гарснаас хойш 700 гаруй толгой мал хорогджээ.



Сумын Засаг даргын хэлснээр хавар гуравдугаар сарын 10-аас хойш илүү хүндрэх эрсдэлтэй гэнэ. Зэргэлдээх Увс аймгийн Наранбулаг, Өлгий, Завхан сумын 31 өрхийн 25000 орчим мал отроор өвөлжиж байна.



Дөргөн сум сүүлийн 18 жилийн турш тэмээн сүргийн тоогоор тэргүүлсэн. Гол нуур элбэгтэй газар зүйн давуу байдлаа ашиглан тэшүүрийн спортыг хөгжүүлж байгаа гэнэ. Харин ундны ус тулгамдсан асуудал болж байгаа талаар асуудал хөндөж байлаа.

Сургуулийн дотуур байр, цэцэрлэгт зөөлөн эдлэл, хоолны хэрэгсэл гардуулав

Хөдөөгийн сургуулийн дотуур байр, хүүхдийн цэцэрлэгийн зөөлөн эдлэл, аяга тавгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдээд байх боломжгүй. Тиймээс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нийгмийн хариуцлагын хүрээнд тулгамдсан энэ асуудлыг "БОЛОВСРОЛОО ДЭМЖЬЕ" хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэж байна.



Дөргөн суманд ажиллах үеэрээ тус сумын цэцэрлэг, сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд сайн чанарын даавуугаар хийсэн зөөлөн эдлэл, нян бактер үрждэггүй, одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын стандартыг бүрэн хангасан хоолны иж бүрэн эко хэрэгсэл хүлээлгэн өглөө. Хүүхдийн цэцэрлэгийн хувьд нэг ээлжийн зөөлөн эдлэлтэй түүнийгээ 3-5 жил ашиглажээ. Тэгвэл одоо нийт 175 хүүхдийн 100 нь хоёр ээлжээр хэрэглэх зөөлөн эдлэлтэй болж байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа цаашид төр, хувийн хэвшил, гадаад дотоодын хандивлагч байгууллагуудтай хамтран дөрвөн жилийн хугацаанд аймгийнхаа бүх сумын цэцэрлэг, дотуур байрыг эко хэрэглэгдэхүүнээр хангахаар төлөвлөжээ.


Дөргөн сумын иргэдтэй уулзаж ажлаа тайлагнав


УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Дөргөн сумын иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр Улсын их хурлаар баталсан хууль тогтоомжийг ард иргэдэд сурталчилж иргэдийн санал бодлыг сонсов.



Мөн Улсын Их хуралд өргөн барьсан гол хуулиудаар хэлэлцүүлэг өрнүүлж иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ