УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Шинэ Ховд Жаргалант” ТҮК-ийн ажилтнуудтай уулзав

6 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа орон нутагт ажиллах үеэрээ “Шинэ Ховд Жаргалант” ТҮК-ийн ажилтнуудтай уулзалт хийж, тэдний өмнө тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонслоо.  

3 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Тус байгууллагын тохижилт үйлчилгээний ажилчид сарын 420 мянган төгрөгийн цалин авдаг байна. Энэ нь өнөөгийн энэ нийгэмд амьжиргаагаа залгуулахад хэцүү байгааг тэд уулзалтын үеэр онцолжээ. Тодруулбал, авч байгаа цалин амьдралд хүрэлцэхгүй, нийгмийн баталгаа алдагдсан, сургалтын төлбөрийг нь төлж дийлэхгүйн улмаас үр хүүхдээ сургаж чадахгүйд хүрсэн, баяр ёслолоор амардаггүй ажилладаг хэр нь илүү цаг, нэмэгдэл авдаггүй, адилхан чиг үүрэгтэй төрийн өмчит “Хот тохижилт” компани цалингаа нэмээд байхад орон нутгийн өмчийн компани гээд цалин нэмдэггүй, цалингийн зээл, хэрэглээний зээлээ төлөөд ямар ч мөнгөгүй үлддэг зэрэг асуудлыг хөндөж, цалингаа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.    

9 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Иймээс хамгийн хүнд хүчир ажлыг нугалж байгаа эдгээр ажилчдын цалин хангамжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч холбогдох газруудад уламжилж ажиллахаа илэрхийлжээ.  

7 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ